23 дугаар зүйл. Зээлийн батлан даалт
23.1.Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ.
23.2.Зээлдэгч нь Иргэний хуульд заасан шаардлагын дагуу батлан даагчтай гэрээ байгуулна.
23.3.Батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.
23.4.Батлан даагч, баталгаа гаргагч нь санхүүгийн хувьд уг зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх чадвартай, эд хөрөнгөтэй этгээд байна. Батлан даагч, баталгаа гаргагчийн санхүүгийн чадварын талаар харилцагч банк, эрх бүхий хуулийн этгээд, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байгууллага нь тодорхойлолт гаргаж болно.
23.5.Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр буюу батлан даагч зээлдэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлснээр батлан даалт дуусгавар болно.