3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг болон зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Хуульд заасны дагуу хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.