4.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд /цаашид "харилцагч" гэх/-д үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.үйл ажиллагааны нууцлал, аюулгүй, найдвартай байдлыг хангах;
4.1.2.харилцагчид үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, зөвлөгөөг өгч, ил тод байдлыг хангах;
4.1.3.талуудын тэгш оролцоог хангах;
4.1.4.хувийн ашиг сонирхлоо харилцагчийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх;
4.1.5.хууль тогтоомжид заасан шаардлага хангасан харилцагчид үйлчилгээ үзүүлэх.