8 дугаар зүйл. Үйл ажиллагааны ерөнхий нөхцөл

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Үйл ажиллагааны ерөнхий нөхцөл

8.1.Энэ хуульд заасан банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж болон зээл, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн шилжүүлгийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд батална.

8.2.Энэ хуульд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлд банк, эрх бүхий хуулийн этгээдээс харилцагчид үзүүлэх хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээний нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны журмыг тусгасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.