10 дугаар зүйл. Өршөөлд хамааруулахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээ
10.1.Зөрчлийн тухай хуульд заасан Хууль бусаар зэвсэг эзэмших /Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл/, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болонтерроризмтой тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйл/, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйл/, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйл/, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл/, Хог хаягдлын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл/, Тамхины хяналтын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйл/, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл/, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.12 дугаар зүйл/, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйл/, Хүүхдийн эрхийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл/,Бэлгийн дарамт учруулах/Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйл/, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Долдугаар бүлэг/, Газрын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл/,Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих/Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл/,Патентийн тухай хууль зөрчих/Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйл/,Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих/Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйл/, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйл/, Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 9.8 дугаар зүйл/,Зар сурталчилгааны тухай хууль зөрчих/Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл/,Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих/Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл/, Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах /Зөрчлийн тухай хуулийн 10.3 дугаар зүйл/, Өрсөлдөөний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл/,Компанийн тухай хууль зөрчих/Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйл/, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 7 дахь хэсэг/, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.23 дугаар зүйл/, Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах /Зөрчлийн тухай хуулийн 10.28 дугаар зүйл/, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт,даатгалын журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэг/, Цөмийн энергийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйл/, Авто замын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйл/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашигсонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 15.30 дугаар зүйл/, Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйл/, Сонгуулийн хуулийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл/ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.
10.2.Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.
ХОХИРОЛ, ХОР УРШГИЙГ БАРАГДУУЛАХ, НӨХӨН ТӨЛӨХ,ҮР ДАГАВРЫГ АРИЛГАХ