9 дугаар зүйл. Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл
9.1. 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасанҮндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Дархлалын олдмол хомсдолын өвчин халдаах /Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэг/, Хүнийг барьцаалах /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйл/,Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл/, Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2, 114.3 дахь хэсэг/, Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах /Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэг/, Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх /Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйл/, Биеэүнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэүнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2, 124.3 дахь хэсэг/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйл/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3, 148.4 дэх хэсэг/,Банкны тухай хууль тогтоомж зөрчих/Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл/,Хоршооны тухай хууль тогтоомж зөрчих/Эрүүгийн хуулийн 1561 дүгээр зүйл/, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 1562 дугаар зүйл/, Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох /Эрүүгийн хуулийн 157 дугаар зүйл/, Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих / Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл/, Аудитын тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйл/, Санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах /Эрүүгийн хуулийн 165 дугаар зүйл/,Татвар төлөхөөс зайлсхийх/Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйл/, Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох /Эрүүгийн хуулийн 1662 дугаар зүйл/, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах /Эрүүгийн хуулийн 1663 дугаар зүйл/, Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл/, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах /Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл/, Терроризм /Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 1782 дугаар зүйл/, Терроризмыг сурталчлах /Эрүүгийн хуулийн 1783 дугаар зүйл/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйл/, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйл/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл/, Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин тавдугаар бүлэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 251.3 дахь хэсэг/, Албан тушаалын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэг/, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Гучдугаар бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.
9.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасанХүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/,Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэг/,Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүн барьцаалах /Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйл/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг/,Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах/Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл/,Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах /Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйл/,Бусдынамь насандаюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах/Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван зургадугаар бүлэг/, Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийнэрхийг зөрчих/Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйл/,Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/,Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэг/,Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх/Эрүүгийн хуулийн 20.1 дүгээр зүйл/,Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийгнийтийн өмнө зөвтгөх, хатгах/Эрүүгийн хуулийн 20.2 дугаар зүйл/, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх /Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл/,Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисхууль бусаар эзэмших/Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл/,Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх/Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл/,Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисхэрэглэх орон байраар хангах /Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйл/,Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыгзавших/Эрүүгийн хуулийн 20.9 дүгээр зүйл/,Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыгхууль бусаар тариалах /Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйл/,Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйл/,Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнснийбүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг/,Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/Эрүүгийн хуулийн 20.13 дугаар зүйл/,Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг/,Мөрийтэй тоглоом зохион байгуулах/Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл/,Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах /Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл /, Худал мэдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл/, Худал орчуулах, хэлмэрчлэх /Эрүүгийн хуулийн 21.3 дугаар зүйл/, Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах /Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйл/, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйл/, Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйл/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх /Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйл/, Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх /Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйл/, Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах /Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйл/, Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйл/, Оргон зайлах /Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйл/, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих /Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйл/, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах /Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйл/,Авлигын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг/,Байгаль орчныг бохирдуулах /Эрүүгийн хуулийн24.1 дүгээр зүйл/, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох /Эрүүгийн хуулийн24.2 дугаар зүйл/, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн24.3 дугаар зүйл/, Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн24.4 дүгээр зүйл/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн24.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Байгалийн тэнцэл алдагдуулах /Эрүүгийн хуулийн24.9 дүгээр зүйл/,Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/Эрүүгийн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/,Соёлын биет өвийн хууль бусхудалдааг зохион байгуулах, зуучлах/Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл/,Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх/Эрүүгийн хуулийн 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн Хорин зургадугаар бүлэг/,Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/Эрүүгийн хуулийн 27.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Агаарын хөлгийг авч зугтаах/Эрүүгийн хуулийн 27.8 дугаар зүйл/,Цэргийн эд хөрөнгө, байлдааны галтхэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыгзарах, үрэгдүүлэх, завших/Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйл/,Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг/Эрүүгийн хуулийн Хорин есдүгээр бүлэг/үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.
9.3.Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсанЭрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.