12 дугаар зүйл. Соёлын үнэт зүйлийн бүртгэл
12.1.Соёлын үнэт зүйлийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
12.2.Соёлын үнэт зүйлийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.3.Соёлын үнэт зүйлийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан соёлын үйл ажиллагааны чиглэл бүрээр төрөлжсөн мэдээллийн сангаас бүрдэх бөгөөд төрөлжсөн мэдээллийн сангийн үйл ажиллагааг холбогдох хууль болон энэ хуулийн 12.2-т заасан журмаар зохицуулна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.4.Гадаад улсад байгаа монголын түүх, соёлд холбогдох соёлын үнэт зүйлийг үндэсний бүртгэл, мэдээллийн санд бүртгэж болно.