19 дугаар зүйл. Соёлын үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо
19.1.Соёлын үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, соёлын байгууллагын удирдлагаас бүрдэнэ.