21 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

21.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.соёлын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

21.1.2.хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд соёлын үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг баталж, хэрэгжүүлэх;

21.1.3.соёлын үйл ажиллагааны чиглэлээр захиалгат судалгаа, шинжилгээ хийх, инновац нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

21.1.4.соёлын барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж, үйлчилгээний орчны шаардлагыг боловсруулж, батлуулах;

21.1.5.соёлын байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

21.1.6.төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын оновчтой тогтолцоо, бүтцийг бий болгож ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авах;

21.1.7.соёлын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын үнэт зүйлийг сурталчлах ажлыг зохион байгуулах;

21.1.8.соёлын салбарт хүний нөөц бэлтгэх, соёлын байгууллагыг мэргэжлийн ажиллах хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх;

21.1.9.соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;

21.1.10.соёл судлалын үйл ажиллагааг дэмжих;

21.1.11.соёлын боловсрол олгох арга хэмжээг зохион байгуулах;

21.1.12.соёлын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, холбогдох байгууллагад төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

21.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.