24 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.1.1.орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, брэнд бий болгох, баяжуулан хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;
24.1.2.орон нутгийн өмчийн соёлын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах.