23 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.1.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд соёлын боловсрол олгох, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хөтөлбөр баталж, хэрэгжилтийг хангуулах;

23.1.2.тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын талаар дэвшүүлсэн зорилтын биелэлтийг дүгнэж, хөгжлийн хэтийн төлөв байдлыг тодорхойлж, хяналт тавих;

23.1.3.уран бүтээл туурвихад бүх талын дэмжлэг үзүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.