10 дугаар зүйл. Мэдээллийн сан бүрдүүлэх

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Мэдээллийн сан бүрдүүлэх

10.1.Соёлын тухай хуульд заасан журмын дагуу кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох мэдээллийг бүрдүүлэх, дамжуулах, ашиглах, хадгалах, цахим үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн мэдээллийн сантай байх бөгөөд уг санг Зөвлөл эрхлэн хөтөлнө.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан төрөлжсөн мэдээллийн санд дараах мэдээллийг бүрдүүлнэ:

10.2.1.кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичиг;

10.2.2.кино урлагийн статистик мэдээлэл;

10.2.3.тухайн жилд улсын захиалгаар бүтээх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой мэдээлэл;

10.2.4.зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, түгээхтэй холбоотой мэдээлэл;

10.2.5.кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хүний нөөцтэй холбоотой мэдээлэл;

10.2.6.монгол болон хамтарсан кинотой холбоотой мэдээлэл;

10.2.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийсэн гадаадын кинотой холбоотой мэдээлэл;

10.2.8.кино урлагийн шүүмж, судлалын мэдээлэл;

10.2.9.кино урлагийг дэмжих төсөв, зардал, түүний зарцуулалт;

10.2.10.кино бүтээх зардлын буцаан олголтын талаар;

10.2.11.зохиогчийн эрхээр үл хамгаалах болон нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.

10.3.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээгдсэн киног Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасны дагуу төрийн архивд шилжүүлж, хадгалж, хамгаална.

10.4.Зөвлөл энэ хуулийн 10.3-т зааснаас бусад кино болон кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох баримтыг хадгалж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.