12 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих санхүүжилт

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-05-16

12.1.Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сантай байна.

12.2.Кино урлагийг дэмжих сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс болон гадаадын киног Монгол Улсад гаргасны ашгийн 2 хувиас бүрдэх бөгөөд уг сангаас дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.2.1.эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт;

12.2.2.эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан хэлбэрээр дэмжлэг үзүүлэхэд улсын төсвөөс шаардагдах хөрөнгийн хэмжээг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн улсын төсөвт тусгаж батална.

12.4.Энэ хуулийн 12.2-т заасан санхүүжилтийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.