20 дугаар зүйл. Кино зураг авалт хийх зөвшөөрөл
20.1.Гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл олгосныг зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээг олгож баталгаажуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Тайлбар:“Кино зураг авалт хийх” гэдэгт бүрэн хэмжээний болон богино хэмжээний кино, бүх төрлийн кино бүтээх болон дүрс бичлэг хийх зорилгоор дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт нэгтгэн хураан авч тоног төхөөрөмжид хадгалах үйл явц буюу зураг авалт хийх ажиллагааг хамааруулна. /Энэ хэсгийг тайлбарыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан этгээд дараах баримт бичгийг бүрдүүлэн кино зураг авалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Зөвлөлд хүсэлт гаргана:
20.2.1.кино зохиолын товч агуулга, кино продюсерын танилцуулга, Монголын талаас хамтран ажиллах этгээдийн мэдээлэл;
20.2.2.ажлын хуваарь, төлөвлөгөө;
20.2.3.байршлын болон орчин тойронд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх талаарх мэдээлэл;
20.2.4.хариуцлагын даатгалын баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.5.жүжигчид болон зураг авалтын багийн дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэний паспортын хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.6.зураг авалтын байршил, зураг авалтын хугацаа; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.7.түр хугацаагаар оруулж ирэх тоног төхөөрөмжийн жагсаалт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.8.байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх мэдээлэл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.9.хамтран ажиллах этгээдтэй гэрээ байгуулсан бол гэрээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.10.зураг авалт, кино нь бодит амьдралаас сэдэвлэсэн, бодит хүнийг дүрсэлсэн бол тухайн хүн, холбогдох этгээдийн зөвшөөрөл, амьтан, тэсрэх бодис, галт зэвсэг, сум ашиглах, кино зураглал, тээврийн хэрэгсэл, тусгай эффект гэх мэт зураг авалтын онцлогоос хамааран шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.11.шаардлагатай тохиолдолд Зөвлөлөөс шаардсан нэмэлт мэдээлэл. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.3.Энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.4.Энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрөлгүй этгээд кино зураг авалт хийхийг хориглоно.
20.5.Зөвшөөрлийн үндсэн дээр кино зураг авалт хийж байгаа этгээд нь кино зураг авалт хийх зөвшөөрөлд заасан байршил, хугацаа, агуулгыг өөрчлөх тохиолдол бүрд Зөвлөлд мэдэгдэх бөгөөд Зөвлөл зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг оруулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.6.Түүх, соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газар нутагт кино зураг авалт хийхэд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмыг баримтална.
20.7.Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл авах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
20.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл хүсэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 221.1.7-д заасны дагуу хураамж төлнө. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
20.9.Зөвлөл кино зураг авалт хийх зөвшөөрөл, зураг авалтын багт ажиллах гадаадын иргэдийн мэдээллийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.10.Зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг гэрчилгээнд заасан хугацаа дуусахаас өмнө дараах хугацаанд багтан Зөвлөлд хүргүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.10.1.зөвшөөрлийг таваас дээш хоногоор авсан бол гурваас доошгүй хоногийн өмнө; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.10.2.зөвшөөрлийг таваас доош хоногоор авсан бол нэгээс доошгүй хоногийн өмнө. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.11.Кино зураг авалт хийх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.12.Зөвшөөрөл олгосон кино зураг авалт хийх, кино бүтээхтэй холбоотой үүссэн хохирол, нөхөн төлбөрийг Зөвлөл хариуцахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./