21 дугаар зүйл. Кино түгээх ангилал
21.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино түгээхэд дараах насны ангилал тогтооно:
21.1.1.бүх насныханд зөвшөөрөх;
21.1.2.13 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх;
21.1.3.18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх.
21.2.Энэ хуулийн 21.1.3-т заасан 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өдрийн цагаар буюу 06.00-22.00 цагт өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр нэвтрүүлэхийг, кино театр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлэхийг хориглоно.
21.3.Энэ хуулийн 21.1-д заасан ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмыг олон улсын стандартын дагуу Кино урлагийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батална. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./