6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийн газар кино урлагийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.кино урлагийг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;

6.1.2.кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, барилга байгууламж барих, техник технологийг сайжруулахад татвар, санхүү болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх;

6.1.3.кино бүтээх чиглэлээр уран бүтээлч, ажилтныг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

6.1.4.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх болон зөвлөлийн ажиллах журмыг батлах;

6.1.5.энэ хуулийн 9.11-д заасан ажлын албаны бүтэц, орон тоо, дүрмийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу батлах;

6.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.