7 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Кино урлагийг дэмжих талаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
7.1.2.кино үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журмыг батлах;
7.1.3.кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, нормативыг боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулах;
7.1.4.кино зураг авалтын үед баримтлах заавар батлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./