8 дугаар зүйл. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
8.1.Кино урлагийг дэмжих талаар соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.кино үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, дэмжих;
8.1.2.олон улсын кино арга хэмжээнд монгол киног оролцуулах, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.