19 дугаар зүйл. Хамтын хэлэлцээний үндсэн зарчим
19.1.Хамтын хэлэлцээнд оролцогч талууд дараах зарчмыг баримтална:
19.1.1.хэлэлцэж байгаа асуудлаар ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэх, харилцан ойлголцох замаар тохиролцоонд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх;
19.1.2.тэгш эрхтэй байх;
19.1.3.ил тод байх;
19.1.4.энэ хуулийн 34.1, 37.1-д заасны дагуу хэлэлцээний цар хүрээгээ өөрсдөө тодорхойлох;
19.1.5.шаардлагатай мэдээллийг харилцан гаргаж өгөх, солилцох, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;
19.1.6.төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо хүйсийн харьцааг харгалзах;
19.1.7.улс төрийн нөлөөллөөс ангид байх;
19.1.8.талуудын төлөөлөл тэнцүү байх;
19.1.9.хэлэлцээний хүрээнд талууд сайн дураар үүрэг хүлээх.