29 дугаар зүйл. Ажил хаялт, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцох
29.1.Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцуулахаар аль нэг тал нь шүүхэд хандах эрхтэй.
29.2.Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг дараах тохиолдолд шүүх хууль бус гэж тооцно:
29.2.1.энэ хуульд заасан журам зөрчсөн;
29.2.2.эвлэрүүлэх арга хэмжээний үед;
29.2.3.хөдөлмөрийн зуучлалын шатанд;
29.2.4.хөдөлмөрийн арбитрын шатанд.
29.3.Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцсон шүүхийн шийдвэр гарсан бол холбогдох тал ажил хаялт, ажлын байр түр хаах /локаут/ үйл ажиллагаагаа нэн даруй зогсооно.