49 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл
49.1.Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:
49.1.1.ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг;
49.1.2.ажил үүрэг гүйцэтгэх байршил;
49.1.3.цалин хөлсний хэмжээ;
49.1.4.хөдөлмөрийн нөхцөл.
49.2.Талууд хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг нэмж тусгаж болно:
49.2.1.ажил, амралтын цаг;
49.2.2.цалин хөлс олгох журам;
49.2.3.хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл;
49.2.4.хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам;
49.2.5.ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага;
49.2.6.талууд харилцан тохиролцсон бусад.
49.3.Энэ хуулийн 49.1-д зааснаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно.