5 дугаар зүйл. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх
5.1.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ:
5.1.1.үл ялгаварлан гадуурхах;
5.1.2.хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах;
5.1.3.дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох;
5.1.4.албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох;
5.1.5.барьцаа хэрэглэхгүй байх;
5.1.6.эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах;
5.1.7.шударга бус үйлдлийг хориглох;
5.1.8.нийгмийн түншлэлийг хангах;
5.1.9.хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах.