94 дугаар зүйл. Амрах, хооллох завсарлага
94.1.Ажилтанд амрах, хооллоход нь зориулан завсарлага олгоно.
94.2.Амрах хооллох завсарлагын хугацааг ажлын цагт тооцохгүй.
94.3.Амрах, хооллох завсарлага эхлэх, дуусах цаг, үргэлжлэх хугацааг хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно. Өдрийн хооллох завсарлага нэг цагаас багагүй байна.
94.4.Ажил олгогч ажил үүргийн онцлогоос шалтгаалан хооллох завсарлага авах боломжгүй ажилтныг ажлын байранд нь хооллох бололцоогоор хангах бөгөөд уг хугацааг ажилласан цагт тооцно.