18 дугаар зүйл. Нийслэл хот дахь хөрөнгө оруулалт
18.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан этгээд нийслэлийн өмчит ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хөрөнгөд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно.
18.2.Энэ хуулийн 18.1-д заасны дагуу ирүүлсэн хөрөнгө оруулалт хийх саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч шийдвэрлэнэ.