22 дугаар зүйл. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрх
22.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах;
22.1.2.энэ хуулийн 8.3-т заасан бусад чиг үүрэгтэй холбогдох тооцоо, судалгаа бүхий шийдвэрийн төсөл боловсруулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх;
22.1.3.энэ хуулийн 22.1.2-т заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг хариуцах;
22.1.4.хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох;
22.1.5.хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг холбогдох журмын дагуу санаачлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулах, хэлэлцүүлэх;
22.1.6.нийслэл хотыг хөгжүүлэх асуудлаар төсөл, хөтөлбөр санаачлах, төсөл, хөтөлбөрт санал, дүгнэлт өгөх, тухайн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх;
22.1.7.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулснаар нийслэл хотын дагуул хотын Захирагчийг томилох, чөлөөлөх;
22.1.8.нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоож, мөрдүүлэх;
22.1.9.дотоод, гадаадад нийслэлийг төлөөлөх;
22.1.10.гадаад улсад нийслэл хотыг төлөөлөх этгээдийг томилох, чөлөөлөх;
22.1.11.зөвлөх эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;
22.1.12.Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ шилжүүлэх;
22.1.13.харьяалах нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журам батлах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
22.1.14.хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх, түүнд хяналт тавих журам батлах. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
22.1.15.нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хотод мөрдөх хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
22.1.16.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "22.1.15" гэж өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1.7, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14, 24.1.15, 24.1.16, 24.1.17, 24.1.18, 24.1.19, 24.1.21, 24.1.22, энэ хуулийн 8.3.3, 8.3.4, 8.3.6, 8.3.7, 8.3.8, 8.3.9, 8.3.10, 8.3.11, 8.3.12-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерт, эсхүл дүүргийн, эсхүл орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагчид гэрээний үндсэн дээр шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "Улаанбаатар хотын Ерөнхий менежерт" гэсний дараа ", эсхүл дүүргийн Засаг даргад" гэж нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
22.3.Энэ хуулийн 22.2-т заасан гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагчаасшилжүүлэх бүрэн эрхийн хүрээ, хязгаар, тайлагнах, хяналт тавих журмыг тусгана.
22.4.Энэ хуулийн 22.2-т заасны дагуу бүрэн эрхээ шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
22.5.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.
22.6.Дүүргийн Засаг дарга нь хуульд заасан болон энэ хуулийн дагуу гэрээгээр шилжүүлж авсан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ хорооны Засаг даргад шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
22.7.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хяналт шалгалтын асуудал хариуцсан захиргааны байгууллага энэ хуулийн 22.1.15-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий улсын байцаагчтай байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./