24 дугаар зүйл. Улаанбаатар хотын Ерөнхий менежер, түүний бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Улаанбаатар хотын Ерөнхий менежер, түүний бүрэн эрх

24.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь нийслэл хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежер /цаашид "Ерөнхий менежер" гэх/-ийг томилж, чөлөөлнө.

24.2.Ерөнхий менежер ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцна.

24.3.Ерөнхий менежер дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.3.1.хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

24.3.2.хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

24.3.3.хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

24.3.4.нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн олгосон эрх хэмжээний хүрээнд хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн асуудлаар дүүргийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг өгөх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

24.3.5.Улаанбаатархотын Захирагчийн ажлын албаны ажилтан, албан хаагчийг томилж, чөлөөлөх;

24.3.6.хуульд заасан бусад.

24.4.Ерөнхий менежер энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дүүргийн Засаг даргатай шууд харилцана.

24.5.хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр Ерөнхий менежерийн өгсөн үүргийг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд биелүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

24.6.Ерөнхий менежер эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах бөгөөд хуульд заасан журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.