25 дугаар зүйл. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
25.1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Улаанбаатар хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар тогтооно.Захирагчийн ажлын алба нь газар, хэлтэс, тасагтай байна. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "Засгийн газар тогтооно." гэсний дараа "Захирагчийн ажлын алба нь газар, хэлтэс, тасагтай байна." гэж нэмэлт оруулсан./
25.2.Улаанбаатар хотын Захирагч өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн асуудал хариуцсан байгууллагатай байх бөгөөд түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "хариуцсан газартай" гэснийг "хариуцсан байгууллагатай" гэж өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
25.3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нь Ерөнхий менежер байна.
25.4.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.4.1.Улаанбаатархотын Захирагчид мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;
25.4.2.Улаанбаатархотын Захирагчийг шаардлагатай мэдээллээр хангах;
25.4.3.нийслэл хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн асуудлыг судлах, шийдвэрийн төслийг боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
25.4.4.иргэн, хуулийн этгээдэд хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
25.4.5.хуульд заасан бусад.
ТАВДУГААР БYЛЭГ НИЙСЛЭЛ ХОТЫН УДИРДЛАГА БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХАРИЛЦАХ