29 дугаар зүйл. Нийслэл хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хоттой харилцах
29.1.Нийслэл хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлагатай нийслэл хотын эдийн засаг, нийгмийн асуудлаар хамтран ажиллаж болно.
29.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлага нийслэл хотын хүн амыг бараа, үйлчилгээгээр хангах, нийслэлд үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга хэмжээ зохион явуулахад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу дэмжлэг үзүүлнэ.
29.3.Нийслэл хотыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсийг бүрдүүлэх зорилгоор үйлдвэр, аж ахуй, хангамжийн байгууллагыг Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн нутаг дэвсгэрт байгуулж, гэрээний үндсэн дээр ашиглаж болно.