33 дугаар зүйл. Нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.1.Нийслэл хотын хөгжилд дараах чиглэлээр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ногоон оноогоор урамшуулна: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.1.1.ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн жорлон, бохир усны нүхийг холбогдох стандартад нийцүүлсэн; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.1.2.гэр, байшинг дулаалж, дулааны алдагдлыг бууруулсан; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.1.3.дулааны эх үүсвэрийг цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлсэн; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.1.4.мод тарьж ургуулсан; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.1.5.Хог хаягдлын тухай хуулийн 40.4-т заасан; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.1.6.унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.1.7.хаягдал усыг дахин ашиглах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ногоон оноог музей, номын сан, гадаад хэлний сургалтын төв, спортын клуб, эрчим хүчний төлбөр зэрэг албан татвараас бусад үйлчилгээний төлбөр төлөхөд зарцуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33.3.Энэ хуулийн 33.1-д заасан ногоон оноог олгох шалгуур үзүүлэлт, хэмжээ, түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх, санхүүжүүлэх, оноо зарцуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
ЗУРГАДУГААР БҮЛЭГ НИЙСЛЭЛ ХОТЫН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС