37 дугаар зүйл. Дагуул хотын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах баталгаа /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
37.1.Дагуул хотын удирдлага нь Захирагч, түүнд зөвлөх үүрэг бүхий дагуул хотын зөвлөлөөс бүрдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
37.2.Дагуул хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг дагуул хотын Захирагч гүйцэтгэнэ. Дагуул хотын Захирагчийг нээлттэй сонгон шалгаруулалт, сонсголын үндсэн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч томилно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
37.3.Дагуул хотын зөвлөл 7-11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн гишүүнийг тухайн дагуул хот байрлах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, дагуул хотын нийгэм, эдийн засагт нөлөө бүхий хуулийн этгээдийн төлөөлөл, оршин суугчдаас нээлттэй сонгон шалгаруулж, томилно. Дагуул хотын Захирагч нь дагуул хотын зөвлөлийн дарга байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
37.4.Дагуул хотын зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах болон ажиллах журмыг дагуул хотын Захирагч батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
37.5.Дагуул хотын Захирагч ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
37.6.Дагуул хотын Захирагчийн ажлын албаны төсвийг нийслэлийн төсөвт тусгайлан тусгаж батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
37.7.Энэ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дагуул хотын Захирагч захирамж гаргах бөгөөд хуульд заасан журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./