38 дугаар зүйл. Нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс
38.1.Нийслэл хот нь эдийн засгийн тусгай бүс /цаашид "тусгай бүс" гэх/-тэй байж болно. Тусгай бүсийг нийслэлийн нутаг дэвсгэр, дагуул хот болон бусад орон нутагт тухайн засаг захиргааны нэгжтэй тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээр байгуулна. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "дагуул хотод" гэснийг "нийслэлийн нутаг дэвсгэр, дагуул хот болон бусад орон нутагт тухайн засаг захиргааны нэгжтэй тохиролцсоны үндсэн дээр" гэж өөрчлөлт оруулсан./
38.2.Нийслэл хот нь таваас илүүгүй тусгай бүстэй байж болно.