9 дугаар зүйл. Нийслэл хотын дүрэм

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Нийслэл хотын дүрэм

9.1.Нийслэл хотын дүрэмд дараах харилцааг тусгаж болно:

9.1.1.ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

9.1.2.цэцэрлэгт хүрээлэн /парк/-ийн ашиглалт, хамгаалалт;

9.1.3.хотод тарьж ургуулж болох мод, бут, сөөг;

9.1.4.дуу, чимээний бохирдлын хяналт;

9.1.5.хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүний ашиглалт, тохижилт;

9.1.6.нийтийн зориулалттай эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт;

9.1.7.хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах;

9.1.8.хашаа, хайсны стандарт, түүнийг барих, ашиглах, буулгах;

9.1.9.явган хүний болон дугуйн зам, талбай төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт;

9.1.10.ашиглалтад орсон орон сууц, барилга байгууламжийн нүүр тал /фасад/-д тавих шаардлага, өнгөний шийдэл;

9.1.11.зам дагуух барилга байгууламж, үйлчилгээ эрхлэгчдийн гаднах орчны тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ;

9.1.12.барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээ;

9.1.13.ерөнхий боловсролын сургуулийн эргүүл;

9.1.14.хотын оршин суугчийн соёл, хөршийн холбоо;

9.1.15.сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус;

9.1.16.нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглалт;

9.1.17.гудамж, талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах;

9.1.18.нийтийн тээврээр үйлчлүүлэх харилцаа;

9.1.19.зар сурталчилгаа, хаягжилт, гудамжны тоноглол;

9.1.20.нийтийн байрны ашиглалт, зохицуулалт;

9.1.21.алдагдсан эд зүйлсийн зохицуулалт;

9.1.22.нүхэн жорлонгийн шаардлага, ашиглалт. Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.Нийслэл хотын дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

9.3.Нийслэл хотын дүрмийг олон нийтэд тайлбарлан таниулсны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т заасны дагуу бүртгүүлснээс хойш гурваас доошгүй сарын дараа дагаж мөрдүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ НИЙСЛЭЛ ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.