35 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглуулах
35.1.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь бүтээлийг бусад этгээдэд дараах хэлбэрээр ашиглуулна:
35.1.1.бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх;
35.1.2.лицензийн гэрээгээр ашиглуулах;
35.1.3.хуульд заасан бусад.
35.2.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээлийг ашиглах тохиолдолд оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид "оюуны өмчийн байгууллага" гэх/ бүтээл ашиглах зөвшөөрөл олгоно.
35.3.Энэ хуулийн 35.2-т заасан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхой болсны дараа бүтээлийг төлбөртэй ашиглуулсан бол оюуны өмчийн байгууллага зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид төлбөрийн зохих хувийг нөхөж олгоно.
35.4.Энэ хуулийн 35.3-т заасан бүтээл ашигласан төлбөрийг нөхөж олгох журмыг Засгийн газар батална.