36 дугаар зүйл. Эрх шилжүүлэх гэрээ

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Эрх шилжүүлэх гэрээ

36.1.Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

36.2.1.бүтээлийн нэр, тодорхойлолт;

36.2.2.бүтээл ашиглах онцгой эрхийг хэсэгчлэн шилжүүлж байгаа бол шилжүүлж байгаа эрх;

36.2.3.төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл;

36.2.4.зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, үүрэг;

36.2.5.эрх шилжүүлэн авагчийн эрх, үүрэг;

36.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээлгэх хариуцлага;

36.2.7.маргаан шийдвэрлэх журам.

36.3.Эрх шилжүүлэх гэрээнд тусгайлан заагаагүй бүтээл ашиглах бусад онцгой эрх нь зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид хэвээр хадгалагдана.

36.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогч бусад этгээдэд бүтээлийн эх хувь, эсхүл хуулбарын өмчлөх эрхийг шилжүүлснийг зохиогчийн тус бүтээл дэх бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлсэнд тооцохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.