40 дугаар зүйл. Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах

40.1.Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах гэдэгт доор дурдсаныг хамааруулна:

40.1.1.шинжлэх ухааны судалгаа хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, шүүмж бичих зорилгоор хэвлэгдсэн бүтээлээс эшлэл авч хэсэгчлэн ашиглах;

40.1.2.багшлах болон сургуулийн сургалтын хөтөлбөртэй холбоотойгоор дуу-дүрсний бичлэг хийх, бичих, зурагт үзүүлэнд оруулах зэргээр хэсэгчлэн ашиглах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.