46 дугаар зүйл. Архитектурын бүтээл, хөшөө, уран баримлын зохиогчийн эрхийг хязгаарлах

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Архитектурын бүтээл, хөшөө, уран баримлын зохиогчийн эрхийг хязгаарлах

46.1.Архитектурын бүтээл, хөшөө, уран баримлыг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр доор дурдсан хэлбэрээр ашиглаж болно:

46.1.1.олон нийтийн газар байнга байрлуулсан архитектурын бүтээл, хөшөө, уран баримлыг хуулбарлан зурах, кино болон гэрэл зураг авах хэлбэрээр нийтэд дэлгэж үзүүлэх;

46.1.2.архитектурын зураг төсөл, загвар болон зураг бүдүүвчийг тухайн барилга байгууламжийг сэргээн засварлах зорилгоор ашиглах.

46.2.Энэ хуулийн 46.1.1 дэх заалт нь архитектурын бүтээлийг барилга болон барилга байгууламж хэлбэрээр шууд, эсхүл шууд бусаар ашиг олох зорилгоор бүхэлд нь хуулбарлах эрхийг олгохгүй.

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХБАЙГУУЛЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.