19 дугаар зүйл. Товч тайлбар

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Товч тайлбар

19.1.Товч тайлбар нь шинэ бүтээл, ашигтай загварын талаар техникийн мэдээлэл өгөх зорилготой байна.

19.2.Ашигтай загварын товч тайлбарт ашигтай загварын үндсэн шинжийг илэрхийлсэн зураг хавсаргана.

19.3.Шаардлагатай бол шинэ бүтээлийн товч тайлбарт түүний үндсэн шинжийг илэрхийлсэн зураг хавсаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.