18 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын томьёолол

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын томьёолол

18.1.Шинэ бүтээл, ашигтай загвар нь нэг, эсхүл түүнээс дээш үндсэн томьёололтой, үндсэн томьёоллоос хамаарах нэг, эсхүл түүнээс дээш туслах томьёололтой байж болно.

18.2.Шинэ бүтээл, ашигтай загварын томьёолол нь дараах шаардлагыг хангасан байна:

18.2.1.тухайн шинэ бүтээл, ашигтай загварын онцгой ялгарах шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тодорхойлсон, ойлгомжтой, товч байх;

18.2.2.томьёололд дурдагдсан шинж чанар нь тодорхойлолтод бүрэн тусгагдсан байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.