26 дугаар зүйл. Ашигтай загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх
26.1.Оюуны өмчийн байгууллага хайлтын тайланг эцэслэн гаргасан өдрөөс хойш гурван сарын дотор ашигтай загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийнэ.
26.2.Дэвшүүлж байгаа ашигтай загварын шийдэл нь энэ хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор оюуны өмчийн байгууллага мөн чанарын шүүлт хийж, тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.
26.3.Дэвшүүлж байгаа ашигтай загварын шийдэл нь энэ хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан бол мөн чанарын шүүлтийн тайланг мэдүүлэг гаргагчид хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор оюуны өмчийн байгууллага ашигтай загварын ном зүй, товч тайлбар, тодорхойлолт, томьёоллыг мөн чанарын шүүлтийн тайлангийн хамт албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ.
26.4.Мөн чанарын шүүлтийн явцад патентын мэдүүлэгт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шинжээч үзвэл энэ тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.
26.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 26.4-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор мэдүүлэгт зохих нэмэлт, өөрчлөлтийг хийж ирүүлнэ.
26.6.Энэ хуулийн 26.5-д заасан зохих нэмэлт, өөрчлөлтийг хүлээж авснаас хойш нэг сарын дотор шинжээч тухайн ашигтай загварын мэдүүлэгт патент олгох эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.
26.7.Энэ хуулийн 26.5-д заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд шинжээч тухайн ашигтай загварын мэдүүлэгт патент олгох эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргаж, шийдвэрийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ХАМГААЛАЛТ