32 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргах
32.1.Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг энэ хуулийн 31.1-д заасан этгээд оюуны өмчийн байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана.
32.2.Мэдүүлэг гаргагч бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргахдаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно.
32.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй, эсхүл үйл ажиллагаа эрхэлдэггүй гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, эсхүл гадаад улсын хуулийн этгээд бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргахдаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлнэ.