39 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент олгох
39.1.Энэ хуулийн 25.5, 37.2-т заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаагүй бол оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент олгоно.
39.2.Ашигтай загвар нь энэ хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тухай мөн чанарын шүүлтийн дүгнэлтэд үндэслэн ашигтай загварын патент олгоно.
39.3.Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патентыг цаасан, эсхүл цахим хэлбэрээр олгож болно.
39.4.Патентын загварыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.