5 дугаар зүйл. Шинэ бүтээлийн патентаар хамгаалагдах зүйл, шалгуур

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Шинэ бүтээлийн патентаар хамгаалагдах зүйл, шалгуур

5.1.Шинэ бүтээл болон шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой бүтээгдэхүүн, эсхүл арга, ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг шинэ бүтээлд тооцож патентаар хамгаална.

5.2.Техникийн өмнөх түвшинд үл хамаарах техникийн шийдлийг шинэ гэж үзэж, дараах нөхцөлийг техникийн өмнөх түвшинд хамааруулна:

5.2.1.шинэ бүтээлийн анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө амаар, бичгээр, эсхүл бусад хэлбэрээр Монгол Улсад болон гадаад улсад нийтлэгдсэн, хэрэглэгдэж ирсэн, эсхүл нийтэд илэрхий болсон шийдэл, эсхүл мэдлэг;

5.2.2.шинэ бүтээлийн анхдагч огнооноос өмнө, эсхүл давамгайлах огнооноос өмнө бусад этгээдийн Монгол Улсад мэдүүлсэн, албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэгдсэн, патент олгогдсон шинэ бүтээл, ашигтай загвар.

5.3.Шинэ бүтээлд хамаарах мэдээллийг мэдүүлгийн анхдагч огнооноос өмнө 12 сарын дотор зохион бүтээгч, эсхүл уг мэдээллийг шууд буюу шууд бусаар олж авсан этгээд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд илэрхий болгосон бол энэ нь шинэ гэх шалгуурыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд мэдүүлэг гаргагч үүнийг нотлох үүрэгтэй.

5.4.Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийг анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнөх техникийн түвшинтэй харьцуулахад холбогдох мэргэжлийн хүнд илэрхий ялгарах давуу шинж чанартай байвал шинэ бүтээлийн түвшин агуулсан гэж үзнэ. Шинэ бүтээлийн түвшинг тогтооход энэ хуулийн 5.3-т заасныг техникийн өмнөх түвшинд хамааруулахгүй.

5.5.Шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн аливаа салбарт үйлдвэрлэж, эсхүл ашиглаж болохуйц байвал үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж үзнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.