6 дугаар зүйл. Шинэ бүтээлд тооцохгүй зүйл
6.1.Дараах зүйлийг шинэ бүтээлд тооцохгүй:
6.1.1.нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;
6.1.2.компьютерын программ, алгоритм дангаараа;
6.1.3.аж ахуйн ба бизнесийн үйл ажиллагаа, боловсрол, сургалтын арга, зөвхөн оюуны үйлдэл хийх, тоглоом тоглоход зориулагдсан бүдүүвч, дүрэм, аргачлал;
6.1.4.барилга байгууламж, газар, талбайн төлөвлөлт, зохион байгуулалт;
6.1.5.бүтээгдэхүүний гаднах хийц, хэлбэрт хамаарах уран сайхны шийдэл.
6.2.Компьютерын программ, алгоритм нь шинэ бүтээлийн бүрэлдэхүүн хэсэг байх нь түүнийг патентаар хамгаалахгүй байх нөхцөл болохгүй.