7 дугаар зүйл. Шинэ бүтээлийн патент олгохгүй зүйл
7.1.Дараах зүйлд шинэ бүтээлийн патент олгохгүй:
7.1.1.шинэ бүтээлийг нийтлэх, эсхүл эдийн засгийн эргэлтэд оруулах нь нийгмийн дэг журам, зан суртахуун, хүн, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд харш бол;
7.1.2.бичил биетнээс бусад ургамал, амьтан, тэдгээрийн хэсэг, түүнчлэн ургамал, амьтан, тэдгээрийн хэсгийг бий болгох биологийн үндсэн арга;
7.1.3.ургамлын сорт, амьтны үүлдэр;
7.1.4.хүн, амьтны биед хэрэглэх эмчилгээ, мэс засал ба оношилгооны арга;
7.1.5.хүн, амьтны клон гаргаж авах арга, эсийн генийн төрөлх байдлыг өөрчлөх арга, хүний үр хөврөлийг үйлдвэрлэлийн болон арилжааны зорилгоор хэрэглэх арга.
7.2.Энэ хуулийн 7.1.2-т биологийн бус болон микробиологийн арга, ажиллагаа хамаарахгүй.
7.3.Энэ хуулийн 7.1.4-т хүн, мал, амьтны биед хэрэглэх эмчилгээний горим, мэс засал, эсхүл оношилгоонд хэрэглэгдэх бүтээгдэхүүн, оношлуур, төхөөрөмж, бодис, нийлэмж болон найрлага хамаарахгүй.