8 дугаар зүйл. Ашигтай загварын патентаар хамгаалагдах зүйл, шалгуур

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Ашигтай загварын патентаар хамгаалагдах зүйл, шалгуур

8.1.Шинэ, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шийдлийг ашигтай загварт тооцож патентаар хамгаална.

8.2.Ашигтай загвар нь шинэ байх бөгөөд үүнийг энэ хуулийн 5.2-т зааснаар ойлгоно.

8.3.Ашигтай загварыг үйлдвэрлэлд ашиглах боломжтой байх бөгөөд үүнийг энэ хуулийн 5.5-д зааснаар ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.