54 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх зөвлөл
54.1.Патентын эрхийн асуудлаар мэдүүлэг гаргагчийн гаргасан дараах гомдол, хүсэлтийг Маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ:
54.1.1.энэ хуулийн 22.8, 35.2-т заасан мэдүүлгийн бүрдлийн шүүлт, эсхүл энэ хуулийн 25.4, 26.2, 37.1-д заасан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын мөн чанарын шүүлтийн талаар гаргасан мэдүүлэг гаргагчийн гомдол;
54.1.2.патентын эрхийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухай сонирхогч этгээдийн хүсэлт;
54.1.3.хуульд заасан бусад гомдол.
54.2.Энэ хуулийн 54.1.1-д заасан гомдлыг мэдүүлэг гаргагч мэдүүлгийн бүрдлийн шүүлтийн дүгнэлт, эсхүл мөн чанарын шүүлтийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргана.
54.3.Энэ хуулийн 54.1.2-т заасан хүсэлтийг патент олгогдсон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргана.
54.4.Маргаан шийдвэрлэх зөвлөл нь энэ хуулийн 54.1-д заасан гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
БУСАД ЗҮЙЛ