53 дугаар зүйл. Оюуны өмчийн улсын байцаагчийн эрх, үүрэг

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Оюуны өмчийн улсын байцаагчийн эрх, үүрэг

53.1.Оюуны өмчийн улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь оюуны өмчийн улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд патентын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:

53.1.1.хуульд заасан журмын дагуу хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох;

53.1.2.хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

53.1.3.хяналт шалгалтын явцад патентын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

53.1.4.зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх;

53.1.5.өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах;

53.1.6.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх;

53.1.7.Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.