52 дугаар зүйл. Албадан лиценз
52.1.Оюуны өмчийн байгууллага дараах тохиолдолд сонирхогч этгээдийн хүсэлтээр патент эзэмшигчид зохих төлбөр төлөх болзолтойгоор, тодорхой хугацаанд патентыг албадан лицензээр ашиглуулахаар шийдвэрлэж болно:
52.1.1.үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хүн, амьтны эрүүл мэнд, хүнсний хангамж зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд шаардлагатай бол;
52.1.2.патент олгосон өдрөөс хойш таван жилийн хугацаанд патент эзэмшигч патентыг ашиглаагүй бол.
52.2.Оюуны өмчийн байгууллага энэ хуулийн 52.1-д заасан шийдвэрийг гаргахдаа дараах байдлыг харгалзана:
52.2.1.сонирхогч этгээд патент эзэмшигчид шийдвэр гаргах хангалттай хугацаа олгосон эсэх;
52.2.2.зохих хэмжээний төлбөр санал болгосон эсэх;
52.2.3.патент эзэмшигчийн татгалзал үндэслэлтэй эсэх.
52.3.Албадан лиценз дараах нөхцөлтэй байна:
52.3.1.патент эзэмшигч патентаа гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахыг хязгаарлахгүй;
52.3.2.албадан лиценз авагч этгээд уг лицензээ бусдад шилжүүлэх, ашиглуулах эрхгүй байх;
52.3.3.лицензийг ашиглах хүрээ нь Монгол Улсын зах зээлээр хязгаарлагдах;
52.3.4.энэ хуулийн 52.1.1-д заасан нөхцөл байдал арилсан бол лиценз олгогч лицензийг албадан хүчингүй болгуулах эрхтэй байх.
ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙЦААГЧ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛ