13 дугаар зүйл. Мэдээллийн нууцлал
13.1.Хороо, түүний албан тушаалтан, ажилтан энэ хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхдээ олж авсан мэдээллийн нууцлалыг доор дурдсанаас бусад тохиолдолд задруулахыг хориглоно:
13.1.1.энэ хуульд заасан чиг үүргийг гүйцэтгэх;
13.1.2.гэмт хэрэг мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх;
13.1.3.тагнуулын байгууллага терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхтэй холбогдох мэдээллийг шалгах;
13.1.4.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар нотлох баримт, мэдээлэл гаргуулах;
13.1.5.шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
13.1.6.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлэх;
13.1.7.хуульд заасан бусад.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан зохицуулалт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид нэгэн адил хамаарна.