12.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч тухайн үйл ажиллагааны явцад бий болсон цаасан болон цахим баримт бичгийг хүлээн авсан, эсхүл үүсгэсэн өдрөөс хойш 10-аас доошгүй жил хадгалж, хамгаална.
12.2.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг баримтална.